Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 2 сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ сард Тариат, Хангай, Цахир, Өлзийт, Өгийнуур, Батцэнгэл, ӨндөрУлаан, Чулуут сумдын нутгаар 15,1 – 18,2 градус, бусад сумдын нутгаар 12,1-14,2 градус хүйтэн байв. Олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэмандал, Булган сумдын нутгаар олон жилийн дундажийн орчим, Өлзийт, Өгийнуур, ӨндөрУлаан, Хангай, Хотонт, Цахир сумдын нутгаар олон жилийн дундажаас 2,1- 4,4 градус, бусад сумдын нутгаар олон жилийн дундажаас 1,2 - 1,9 градус дулаан байлаа. Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 4,0 градус дулаанаас 3,0 градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө Тариат, Батцэнгэл ,Чулуут, Хангай, Өлзийт, Өндөр Улаан, Өгийнуур, Цахир сумдын нутгаар 31,0 - 36,0 градус , бусад сумдын нутгаар 23,0-28,0 градус хүйтэн байв. Батцэнгэл, Чулуут, Тариат, Хангай, Өгийнуур, Цахир, Өлзийт, ӨндөрУлаан сумдын нутгаар 1 - 9 өдөр агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Эрдэнэбулган, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Хашаат, Хайрхан, Хотонт сумдын нутгаар 12,7-14,3 градус, бусад сумдын нутгаар 15,3, - 20,3 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хайрхан сумдын нутгаар 12,0 - 18,0 градус, бусад сумдын нутгаар 1,0 - 5,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө Тариат, Батцэнгэл, Хангай, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 35,0 - 40,0 градус ,бусад сумдын нутгаар 28,0-34,0 градус хүйтэн байлаа. Хангай суманд 1 өдөр хөрсний гадарга дээр 40 градусаас дээш хүйтэрсэн байна..
Хур тунадас: Энэ сард 1-6 удаа цас орж, 0,0 - 3,9 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Төвшрүүлэх сумын нутгаар 3,9 мм, хамгийн бага тунадас Хангай сумын нутгаар 0,0 мм унасан байна.Олон жилийн дундажтай харьцуулахад аймгийн ихэнх сумдын нутгаар олон жилийн дундажаас бага, Батцэнгэл, Цэцэрлэг сумдын нутгаар олон жилийн дундажийн орчим, Өлзийт сумын нутгаар олон жилийн дундажаас ахиу тунадас оржээ.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7-18 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь ихэнх сумдын нутгаар секундэт 10- 18 метр , Батцэнгэл, Цахир сумдын нутгаар 7-9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Булган, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Цэцэрлэг, Хотонт, Жаргалант сумдын нутгаар 5-12 удаа, бусад сумын нутгаар 1 -4 удаа ажиглагдсан байв.
Цасан бүрхүүл: 2-р сарын 28-ны байдлаар цасны дундаж өндөр нь Хашаат , Төвшрүүлэх, Хотонт, Чулуут, Хангай, Батцэнгэл сумдын нутгаар 5 - 9 см, дундаж нягт нь 0,17 - 0,28 г/см3 , бусад сумдын нутгаар цасны дундаж өндөр 1-5 см , дундаж нягт нь 0,19 -0,24 г/см3 байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал нэмэгдэл тэжээл бэлтгэх зэрэг ажлууд үргэлжилэн явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Цахир, Өлзийт, ӨндөрУлаан, Хашаат ,Өгийнуур, Эрдэнэбулган сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна. Цас ихтэй болон зуншлага муу байсан сумдын нутгаар малын идэш тэжээл муу , мал бэлчээрлэлт хүндэрч энэ сард аймгийн хэмжээнд цаг агаарын хүндрэлтэй нөхцөлөөс шалтгаалан нийт 41044 толгой мал хорогдсон дүнтэй байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа